Улаан дарсны нялуун амтыг
Чинийхээ амнаас би хүртье
Чимээгүй минийхээ хүслийг биелүүлээрэй
Уянгын хөгжмийн хөг аясаар 
Өмнө чинь би хөдлөн бүжиглье
Чимээгүй намайгаан хантлаа ажаарай
Улам чинийхээ хүслийг бадрааж
Ууж байгаа дарсанд чинь 
хамтдаа согтьё
Биеийг минь барьсан чисс улаан даашинзны цаадхыг
Нүдээ анин нүцгэнээр минь нэг төсөөлээрэй
Уур амьсгал хоёр улам давхцаж
Нэгэнт чи минь ухаангүй болжээ 
Зүрх сэтгэл хоёр улам лугшиж 
Хүлгийн жолоо нэгэнт алдагджээ 
Үгүй хайрт минь түр азна
Үтэр түргэн битгий яар
Үнсэлтийн чинь амтыг хараахан мэдрээгүй байна би
Хүлээ хайрт минь хүлээ
Чинийхээ өмнө нүгэлтэн болж 
Чармай нүцгэн биеийг минь эхлээд хар 
Нууцханаар минь одоо хөгжим тоглож 
Нялуун хөгөөр чамайгаан өдье 
Одоо хайрт минь яг одоо энэ хөгжмийг хамт тоглоцгооё
Харин чи минь надтайгаан тоглоход бэлэн үү? 

Улаанбаатар хот 2018.03.19






Kommentare

Beliebte Posts aus diesem Blog