Donnerstag, 31. Mai 2018


https://asset.swarovski.com/images/$size_360/t_swa103/b_rgb:fafafa,c_scale,dpr_auto,f_auto,w_auto/5475566_png/schwalben-swarovski-5475566.png


Хараацай хүү

Хаанаас ч юм нэг газраас 
Хараацай хүү нисэн ирлээ
Хайр сэтгэлээ надад илчилж
Хамаг бүхнээ зориулдаг байлаа
Өдөр хоногууд өнгөрөх тусам
Өнгө зүсээ тэр алдсаар байлаа
Учрыг нь би ойлгоогүйч 
Үнэндээ надад хамаагүй байлаа
Өвлийн хүйтэн хаяанд ирэхэд
Хараацай хүү ирэхээ ч болилоо
Хаана байгааг нь сураглаад асуутал
Хөөрхий түүнийг хөлдсөн гэлээ
Хөлдсөн хараацай хүүг харахад
Харцнаас нь хайрыг олж харлаа
Төд удахгүй гэдгээ мэдсэн тэр 
Тагтаа шувуунд хэлсэн байлаа
Тагтаа шувуу надад
Хараацай шувуу богино настай
Хайрлахгүй бол зүрхэнд халтай
Зуны гуравхан сарын амьдралтай
Зүрхийг нь чи хөргөөчихчээ гэлээ


2018/05/31

Keine Kommentare:

Kommentar veröffentlichen

  Temdeglel 11/07/2019 4-hon nastai byatshan ohiniihoo, minii bolhi gemeer hiigdsen tsaasan ongotsiig bayrtai n argagui barin naash...