Samstag, 24. Februar 2018

 Colorful tree of life-tattoo idea | Tree of life art, Tree of life ...

















Толгой дээр минь түмэн бодлын мод ургажээ
нэг салаа мөчирт өдөрт хэдэн мянган шар навч дэлбээлнэ
Үй түмэн навчханууд дотроос тэс өөр өнгө хааяхан нэг гарна
Өнгө өнгө нь миний сэтгэлийн өнгө 
Ногоон өнгө нь аз жаргал минь 
Улаан өнгө хүсэл тачаал
Тэр дундаас хүрэн улаан навч байх аваас 
тэр нь уур хилэнг минь билэгдэх болно
Гуниж гутрах аваас навч минь тэр дороо шаргал болон гандна
Харин нүднээс минь сувд гарахад 
шар навчхан минь тээр доор найган унана
Ай хөөрхий бодлын мод минь чи яасан их навчтай болоо вэ? 
Дахиад нэг навч ургажээ...дахиад нэг
             Улаан бас шар....



2018.01.14 Улаанбаатар хот

  Temdeglel 11/07/2019 4-hon nastai byatshan ohiniihoo, minii bolhi gemeer hiigdsen tsaasan ongotsiig bayrtai n argagui barin naash...