Dienstag, 14. August 2012





Задгай цагаан цамцны чинь товч мултрахад
Ичингүйрэн нуугдсан чиний цээжинд
Хөглөрөн унасан үсээрээн би илэхүй
Хөлрөн норсон арьсийг чинь би
Нүцгэн биерээ хучин
Намайг гэх ёологнох дууг
Ичгүүргүй би  дэмжихүйл
Наашаа цаашаа бүжих биейиг
Амтархан гэх чинь дахин  дахиулья




Халуун зуны үдэш
Янагийн дуу аялан
Тачаангүйхэн бүжиглнэ


Хямарсан сэтгэл
Манарсан бодол
Чимээгүй шаналал

Montag, 13. August 2012




Миний уруул хэнийх вэ?
Хэнийх вэ?
Хань,хайр та 2.ийнх уу, аль эсвэл үдэлт чинийх үү?
Миний үнсэлт хэнийх вэ?
Хэнийх вэ?
Гайхамшигийнх уу эсвэл,тоглоом чиний ганцхан удаагийн найр уу?

Гэрийн хаалга минь
Намайн хоногийн дараа хаагдахад
Хэдэн жил магад үүрдийн ганцаардал хүрээлнэ

Samstag, 11. August 2012



Би айж байна


Би хайрын өлгөлөн зарлаж байна
Tиймээ би өлсөж байна
Надад идэх зүйл өмсөх хувцас бий
Харин надад хайр байхгүй болохоор
Би өлсөж байна
Тиймээ би хайрын өлсгөлөн зарлаж байна 
Баруун зүүнгүй намайг ганцаардал хучаад авах шиг 
Би айж байна
Би ганцаардлаас айж байна
Насний эцэст жаргал зовлонгоо хуваалцах хүнгүй болохвий гэхээс
Санчиганд минь буурал ус ноёрхох цагт намайг гэх хүн байх болов уу?
Аль эсвэл насаараа би ганцаар элсэн нүүдэлийг даган явах болов уу?




Өөрийг нь гэх хүнээ салхины аясаар тууж орхиод 
Өөрийн мэдэлгүй дурлассанаа гэнт санахад
Өрөвдөлтэй гэх чинь зүрх минь гансран уйлна

Freitag, 3. August 2012



сэвэлзэх салхи сарнайн эмзэг дэлбээтэй хамт бүжиглэхүйг ажих нь
санаад санаашраах минь улам ихдэх минь юун
тийм нэг сайхан ч гэх үү гунигтай ч гэх үү энэ мэдрэмж
бодлийг минь тэр аяаар минь замхаруулах нь юун


  Temdeglel 11/07/2019 4-hon nastai byatshan ohiniihoo, minii bolhi gemeer hiigdsen tsaasan ongotsiig bayrtai n argagui barin naash...