Миний дуртай шүлэгнүүд



1)Би яг ямар хүн бэ гэж үү?

Уншигч үгүй шүлгийн яруу найрагч
Урлаггүй бүтээлийн галзуу туурвигч
Зүггүйтэж ханадаггүй тархины эзэн
Зүрхэн дээр зурдаг шивээсчин бүсгүй

Хамтран тоглогчгүй хайрын гол дүр
Ханахаа мэддэггүй дурлалын машин
Нулимсаа залгидаг шорвогт дурлагч
Нуугдах дуртай томоогүйхэн бүсгүй

Ааа бас нэмэх нь...
Фотошопдохоо мартсан бурхны бүтээл


бичсэн:Эрхцагаан Аги


2)Хөлөө зөөж ядан алхах
Хөгшин яст мэлхий гунигтайгаар:
“Урт наслах ч уйтгар шүү” гэж хэлээд
Нууцлаг ганцаардлын судраа
Нуруундаа үүрээд одов

бичсэн:  Ido




3)ЗОХИОГЧ: ДУСАЛ ҮГ

Яадаг юм, ээж минь цагаачилж явсан юм
Ямаан омогтны нударга дор бөхийж явсан юм
Янхан болж, зүсээ худалдахын оронд
Яс махаа зулгаан байж хэдэн цаас хийсэн юм

Ээжээсээ өөр тулах хүн үгүй
Эвий ганц үрийнхээ ирээдүйг бодохдоо
Эрх жаргал, залуу насаа золиод
Энэ биеэ хайрлалгүй махран зүтгэсэн юм, тэгэхдээ

Давруу солонгосын хөнжилд орж,
Дэр нэгтгэж явсан удаагүй
Дээрэнгүй эзний дор ажиллахдаа ч
Далдхан бардамналаа нуга гишгүүлээгүй

Чигчий чинээ өрөөнд хоолгүй хоног өнгөрөөхдөө
Чийг дааж дороосоо жиндээ л байлгүй
Чихэнд шивнэх охины нь хайрын үгс
Чамгүй боловч зүүдэн дунд нь бүлээцүүлээ байлгүй

Бидний ээж охин хоёр эгэлгүй зовлон үзэж,
Бусдаас илүү хол давуу зутрав уу, гэвэл үгүй
Бум түмэн айл өрхөд л байдаг
Бураагүй үнэн дүр зураг энэ байна

Эх орноосоо урвалаа л гэнэ
Эрээс салж одлоо л гэнэ
Энхрий үрээ өсгөх гэж ядсан
Эхийн сэтгэл буруудаа юу
Эндэж архинд толгой мэдүүлчихээд
Эзэрхэж агсамнах эцэг зөвдөө юу

Энэ зөв, энэ буруу ч гэж ялгахын нөхцөлгүй
Эсэргүү цаг үе биднээс төлөөс нэхнэ
Эгэл бие, сэтгэлээ золиод ч болтугай
Ижил түмнийхээ зовлонг нимгэлэх юм сан

Хэрүүл зодоон, салалт нийлэлт үзэж,
Хий дэмий л хорвоод ирсэндээ гутарч
Халуун нулимсаар хацраа угаасан өдрүүдийн
Хэцүү дурсамж хэзээ ч мартагдахгүй

Хүний хүүхдийн уйлахыг үзээд сэтгэл өмөрч,
Хүнд бараан тэртээ өдрүүд холоос тодрон ирдэг болохоор
Хөл нэг алдсан ч, дахин босохоор яваа
Хүний эцгийг хараад аавынхаа алдааг дурсдаг болохоор

Ээмэг өлгөж, зүүлт гогдож гүйлгүй
Эм, хүнс, байрнаас өөр зардал үгүй
Эр зүрхт эм биеийн эздийг харах бүртээ
Ээжээ санаж хайр оргилон ирдэг болохоор

Ижил түмнийхээ зовлонг би
Ингэж биеэрээ туулсан болохоор
Эрлэгийн илч ирэн иртэл
Эх орондоо зүтгэнэ, зүтгэнэ 

Keine Kommentare:

Kommentar veröffentlichen

  Temdeglel 11/07/2019 4-hon nastai byatshan ohiniihoo, minii bolhi gemeer hiigdsen tsaasan ongotsiig bayrtai n argagui barin naash...