Өнөөдөр ижийгээ хачин ихээр санаж байна

Санан санан бэтгэрсэн энэхэн сэтгэлээ

Ижийн уяахан дуугаар тайтгаруулж

Бүлээхэн нулимс минь бөн бөн хацар даган урсаж байна

Өнөөдөр таныгаан хачин ихээр санаж байна

Хүндхэн санаа алдан таныгаан бодон байна бүүвэй бүүвэй

Үе үехэн таныхаан энгэрт

Нялхаран нялхаран эрхлэн

Хантлаа дахин дахин үнэрлүүлэхсэндээ

Халуун дулаан энгэр тань тэврүүлэхсэндээ хурай хурай

Тэр мөчид би дэлхийн хамгийн жаргалтай бүсгүй болноо хурай хурай


11.03.2017  Улаанбаатар хот


Kommentare

Beliebte Posts aus diesem Blog