Freitag, 3. Juni 2016

 Married Single Mama on Twitter: "It's funny how people think you ...


Өөртөө бичсэн шүлэг

Турьхан мөрхөн чи бидэн хоёрт
Туулах зам тунч урт байна даа
Хуруухан чинээ үрээ үүрээд би явна даа
Өчигдрийг тэнд нь үдэж орхиод
Өөдөөс чинь би алхаж явна ирээдүй минь
Хааяхан чимээгүй мигших өдөр  өнгөрнө бас ирнэ
Хэлээ тас зуугаад тэгэх тусам нь сөрнө 
Санаа алдах гунихрах өдрүүд өнгөрсөөр бас өнгөрнө
Итгэл, инээмсэглэлээр түүнийг давна
Амьдрал нэгэн хэвийн үргэлжлэхгүй болохоор
Аяа сайхан амьдрал минь, үр бидэн хоёр нь тун удахгүй очно хараарай.

 бичсэн 2016.06.03  Берлин хот


Dienstag, 17. Mai 2016

Ich bin an der Ostsee
und fühl mich kalt und leer
wie das blaue Meer
Du bist so schön und frei
So will ich auch sein
Du bist nicht mehr da
es ist mir schon klar
Ein Mann der mich liebte
ging ganz weit weg und fort
Es ist still hier und schwer
Vielleicht bist du irgendwo in einen Dorf.
wenn ich dich Wiedersehen
Werde ich  nicht die selbe sein
wie ich früher war.



Samstag, 14. Mai 2016

Чамайг би чинь мэдмээр байна
Чангаас чанга сонсмоор байна
Чимээгүй ертөнцтэй чинь танилцмаар байна
Чихэнд минь чи минь шивнээрэй
Нууцхан ертөнцөөр нь аялмаар байна
Намайг хөтлөөд цуг аялаарай
Сониучхан занг минь хөдөлгөөд байна
Соргогхон ухаанаараа намайг татаад байна уу
Сэтгэлийг минь хэт гижигдээд байна
Сэм сэмхэн өөрлүүгээ дөхүүлээд байна уу
Дүрсгүйхэн зангаараа наадаж
Намайг чи өөрийн болгомоор байна уу

12.04.2016  Берлин хотод

Freitag, 4. Juli 2014

зүгээр л явахгүйдээ чи минь  
зүггүйтэж бас зүүдэнд минь орж
зүрхийг минь дахин шархлуулдаг нь юув
саллаа ч гэсэндээ чи минь
саарал амьдралын минь сүүдэр нь биш
өнгө нь болохгүй явдаа хайрт минь

Freitag, 20. Juni 2014










Сар мэлтийх тэр нэгэн шөнө
Чимээгүй мигшэх чимээн дунд
Би ганцаараа харанхуйд
Сэтгэл гэгэлзээд юутай гунигтайв
Үл ялиг шаналхаан аядаж
Ярих ч хүчгүй миний уйлалт
Эзгүйрхсэн турьхан энгэртээн
Өнчин шөнө би чамайг бүүвэйлэн гансарна

Mittwoch, 5. März 2014

Яс минь хавталцаж байна
Сэтгэл санаа уймараад юу ч хийх хүсэлгүй байна
Цасаар шуурж буй мэт дотор минь хүйт оргиж
Цийлэгнэх нулимс минь хорсолтойгоор урсаж байна

Яс минь хавталцаж байна
Царай минь хувхай цайж
Хамаг бие минь чичирхийлж байна

Онгирох төрхийг тань харах тоолонд
Оюун ухаан минь шатаж байна
Дээдсийхэнд инээд алдаж
Доогуурхануудад хөмсгөөн зангидах чинь таалагдахгүй байна

Зэрэг дэвээрээ бардамнаж
Заавал зиндаархах учир тань юув?

Яс минь хавталцаж байна
Өмнө нь зовлон үзээгүй мэт
Өөдгүй авирлах чинь юув?
Өнгөрсөн цагийн сааралхан мөчүүдийг
Зүгээр та мартаж орхив уу?

Хэлсэн бүхнийг тань хийж
Хараал зүхлийг чинь сонссоор ирлээ би
Буруу бүхэндээ гэмшиж
Буцаагаад заларуулахыг хичээж ирсэн би
Хийгээгүй хэргийнхээ хэлмэгдэгч нь болж
Хэлгүй хүн шиг дуугүй явлаа би

Одоо боллоо би ханалаа
Түр зуур хэмээн өөрийгөө хуурж явлаа
Одоо болноо энэ хангалттай
Өрөвдөх тусам минь өөдөөс минь өшиглөж
Хайрлах тусам минь өөдөөс минь хайрсаар байна
Яс минь хавталцаж байна
Яргуй ургах тэр цагт би хэдийнээ явсан байхвий


Sonntag, 23. Februar 2014

Намар нь навчис шаргалтатгыг би мартаж
Ногооноороо дэндүү үзэсгэлэнтэйгээр нь санаж
Шувууд үүрээ нь орхин нисдэгийг би мартаж
Магад би өөрийн гэр шигээ санаа аж
Сэтгэл зүрх хязгаараа алдах цагт
Сэв хүртэл суудгийг би ер санасангүй
Цаг хугацаа урсан одохын цагт
Сая л би найз чамайгаан алдсанаа ухаарлаа 

  Temdeglel 11/07/2019 4-hon nastai byatshan ohiniihoo, minii bolhi gemeer hiigdsen tsaasan ongotsiig bayrtai n argagui barin naash...