Чамайг би чинь мэдмээр байна
Чангаас чанга сонсмоор байна
Чимээгүй ертөнцтэй чинь танилцмаар байна
Чихэнд минь чи минь шивнээрэй
Нууцхан ертөнцөөр нь аялмаар байна
Намайг хөтлөөд цуг аялаарай
Сониучхан занг минь хөдөлгөөд байна
Соргогхон ухаанаараа намайг татаад байна уу
Сэтгэлийг минь хэт гижигдээд байна
Сэм сэмхэн өөрлүүгээ дөхүүлээд байна уу
Дүрсгүйхэн зангаараа наадаж
Намайг чи өөрийн болгомоор байна уу

12.04.2016  Берлин хотод

Kommentare

Kommentar veröffentlichen

Beliebte Posts aus diesem Blog