Donnerstag, 26. Juli 2012






Миний та нарт хэлэх үгс (шүүмжлэл)

Ач үгүй ачтангуудаас болж,
Настан буурлууд минь өвдөг сөгдөн хүний алга горьдох нь олонтай
Ач үгүй ачтангуудаас болж,
Өнчин хүүхдүүд тоо томшгүй  олноороо
А.аас нь эхлээд би бичье л дээ
Арын хаалгыг оорчилон зогссон
Хэдэн халтар мөнгөө чичигнүүлэн барьсан
Ар нуруугаа үүрж ядсан, тарган баячуул мундахгүй их болж дээ
Айлын улаан хацартай авгай
Арван хуруу дүүрэн бөгжтэй байж,
Үгүй тэр, мөнгөний хойноос сарвалзаж байгааг нь хардаа
Аавд нь амлаж, ээжид нь эелдэгээр хэлж хэлж хонгор охинийг нь авч суучихаад
Эцэс сүүлд нь, энгэр задгайтнаар сольдогийг нь юу гэлтэй
Цааш нь нэмэж бичье гэвэл
Өөрийнхөнтэйгээ зохицож чадахгүй байж
Өрөөл бусадтай зохицно гээд
Эр хүний араас, үхэн хатан гүйдэг
Энэ одоогийн  хүүхнүүдийг үү!!!
Иргээд ирэхдээ, өврөөрөө дүүрэн хүүхдүүд тээчихээд,
Хормойгоо чирсэн нэгэн болох гэж дээ
Ерөн хүмүүс ээ,хүн хэмжээндээ л байсан нь дээр юм байна
За хө үргэлжлүүлье гэвэл
Хуурамч дүр гаргасан нэгнийгээ, тэр өдрийнхөө найзаа болгож орхиод
Зөв замыг нь зааж өгөхийг  хүссэн нэгнээ, зивүүнээр хараагаад өөрөөсөө түлхэх гэж дээ
Тэгээд ч иймэрхүү улсуудийг чинь одоо ю гэх үэ тамин ээ!
Тав арван төгрөгтэй байх үед нь дольгинож дольгиночихоод 
Үгээрийн хоосон болоод ирэнгүүт нь, өшиглөөд авах нь халаг
Танихгүй хүн шиг зөрдөг нь энэ дээ
Бас нэг зүйлийг бичвэл...
Манайхан хятадуудийг муусайн хужаа нар л гэх юм
Тэгээд бидний хичээгээд яүаад байгаа нь хаана байна аа?
Хэлдэгтэйгээ адил хийгээд явбал харин болох бус уу
Тэд хортой ч басч зүтгэлтэй байгаан бүр ч бахархууштай
Ёстой нээрээ, бусдад чичлүүлж дарлуулах тусам
Долоон бурхан  од шиг гялалзаж явна гэдэг нь болж байх шив дээ
Одоо бидний, наад захийн хэрэглэж байгаа эд зүйлс чинь
Орчин үеийн англи хэллэгээр made in China юм шүү дээ

Keine Kommentare:

Kommentar veröffentlichen

  Temdeglel 11/07/2019 4-hon nastai byatshan ohiniihoo, minii bolhi gemeer hiigdsen tsaasan ongotsiig bayrtai n argagui barin naash...