Donnerstag, 26. Juli 2012


Хүйтэн хөндий хандахад минь
Харин ч өөдөөс минь инээнэ
Халуухан гараа сунгах ижий
Хурмастын тэнгэр та минь биш ч
Хайраар охиноо тэтгэх ижий
Бурхан хүртэл хэцүү үед
Нүүрээ буруулж байхад
Нүдэндээ доглон нулимстай ч
Нүүрээ буруулаагүй та миний ижий
Сэм сэм таныгаа гомдоосон ч
Сэтгэл нь огт хувираагүй
Хачин зөөлөн сэтгэлтэй та миний ижий
Тэгэхэд би таныдаан
Хүссэн үед тань үр чинь болж
Хэцүү үед чинь хань болж даанч чадсангүй ээ

--------------------------------------------------------

Зарим хатуу эх шиг та байсангүй
Загнаж зандарч байсангүй ээ та минь
Харин тэгэхэд би таньдаан
Ичих зангаа хаашаа ч юм гээж
Хий омогшилоо ижий таньдаан гаргадаг охин нь
Яг одоо бичиж сууна
Нулимсаа ч барьж чадалгүй
Дэндүү өөртөө уур хүрч
Ижий таныгаан өрөвдөх сэтгэлдээн хөтлөгдөн
Гар минь чичигнэн цаасан дээрээ үргэлжлүүлeн бичин сууна
Одоо би уйлаад ч яах билээ дээ
Очоод би таньдаан уучлаарай гэж хэлсэн ч
Гомдоод удсан,хөндүүртэй ижийн сэтгэлийг би яаж идгээх билээ

---------------------------------------------------------------

Нүүр амаа будаад ч бусдаас сайхан харагдаад ч яах ч билээ
Энэ бүхэн надад хэрэггүй ээ
Сэтгэл минь эзгүйрч, дотор минь таниар мин дутагдахийн цагт
Хан хорвоо надад хичнээн сайн хандаад ямар ч утгагүй
Хэзээ нэгэн өдөр, жам ёсоороо та минь надаас
Хөхөө домогийн адил
Нэг л өдөр сэрэхэд нисээд явчихавий гэхээс
Нүд минь харанхуйлж, зүрх минь зогсох мэт одоо ч хэцүү байна
Ижий минь, ижий минь миний ижий минь
Өрөвдөхөөсөө илүү өширхөхмөөр охин нь
Ижий, таныг минь надад гомдсон сэтгэлдээн хөтлөгдөн
Нүүрний минь өмнө хаалга тас хаагдахад
Өрөөн дотроо охин нь
Өнчин нулимстайгаа хамт  хоцордог юм шүү ижий минь



Keine Kommentare:

Kommentar veröffentlichen

  Temdeglel 11/07/2019 4-hon nastai byatshan ohiniihoo, minii bolhi gemeer hiigdsen tsaasan ongotsiig bayrtai n argagui barin naash...