Freitag, 20. Juni 2014
Mittwoch, 5. März 2014
Яс минь хавталцаж байна
Сэтгэл санаа уймараад юу ч хийх хүсэлгүй байна
Цасаар шуурж буй мэт дотор минь хүйт оргиж
Цийлэгнэх нулимс минь хорсолтойгоор урсаж байна
Яс минь хавталцаж байна
Царай минь хувхай цайж
Хамаг бие минь чичирхийлж байна
Онгирох төрхийг тань харах тоолонд
Оюун ухаан минь шатаж байна
Дээдсийхэнд инээд алдаж
Доогуурхануудад хөмсгөөн зангидах чинь таалагдахгүй байна
Зэрэг дэвээрээ бардамнаж
Заавал зиндаархах учир тань юув?
Яс минь хавталцаж байна
Өмнө нь зовлон үзээгүй мэт
Өөдгүй авирлах чинь юув?
Өнгөрсөн цагийн сааралхан мөчүүдийг
Зүгээр та мартаж орхив уу?
Хэлсэн бүхнийг тань хийж
Хараал зүхлийг чинь сонссоор ирлээ би
Буруу бүхэндээ гэмшиж
Буцаагаад заларуулахыг хичээж ирсэн би
Хийгээгүй хэргийнхээ хэлмэгдэгч нь болж
Хэлгүй хүн шиг дуугүй явлаа би
Одоо боллоо би ханалаа
Түр зуур хэмээн өөрийгөө хуурж явлаа
Одоо болноо энэ хангалттай
Өрөвдөх тусам минь өөдөөс минь өшиглөж
Хайрлах тусам минь өөдөөс минь хайрсаар байна
Яс минь хавталцаж байна
Яргуй ургах тэр цагт би хэдийнээ явсан байхвий

Sonntag, 23. Februar 2014
Намар нь навчис шаргалтатгыг би мартаж
Ногооноороо дэндүү үзэсгэлэнтэйгээр нь санаж
Шувууд үүрээ нь орхин нисдэгийг би мартаж
Магад би өөрийн гэр шигээ санаа аж
Сэтгэл зүрх хязгаараа алдах цагт
Сэв хүртэл суудгийг би ер санасангүй
Цаг хугацаа урсан одохын цагт
Сая л би найз чамайгаан алдсанаа ухаарлаа

Freitag, 4. Januar 2013
Сүүлийнх
сүүлийнх сүүлийнх гэж
чихэнд минь шивнэ
сүүлийнх сүүлийнх гэж
нүдэнд рүү минь харан шивнэ
сүүлийнх үүрдийнх гэж
хацар дээр минь зөөлөн үнс
сүүлийнх үүрдийнх гэж
шорвог нулимс гартал минь
зүрхийг минь хүчтэй цохилтол
хагацах хайрыг минь шаттал минь
ганцхан зөвхөн энэхэн мөчид
сүүлийнх үүрдийнх гэж
хатсан уруул дээр минь үнс
(Э.д зориулав)
(Э.д зориулав)
Abonnieren
Posts (Atom)
Temdeglel 11/07/2019 4-hon nastai byatshan ohiniihoo, minii bolhi gemeer hiigdsen tsaasan ongotsiig bayrtai n argagui barin naash...
-
Temdeglel 11/07/2019 4-hon nastai byatshan ohiniihoo, minii bolhi gemeer hiigdsen tsaasan ongotsiig bayrtai n argagui barin naash...
-
Sorry darling (english.eer bichih gej oroldow buruu bichsen bol zasaad uguurei) It's over The stories going older Hearts ...
-
Шивээс Бэхний дусал бүр арьсанд минь гүн орж Чив чимээгүй миний дотор урсана Чиний бие миний биед үүрд оршиж Үүрд чи миний гоё...