Өөртөө бичсэн шүлэг
Турьхан мөрхөн чи бидэн хоёрт
Туулах зам тунч урт байна даа
Хуруухан чинээ үрээ үүрээд би явна даа
Өчигдрийг тэнд нь үдэж орхиод
Өөдөөс чинь би алхаж явна ирээдүй минь
Хааяхан чимээгүй мигших өдөр өнгөрнө бас ирнэ
Хэлээ тас зуугаад тэгэх тусам нь сөрнө
Санаа алдах гунихрах өдрүүд өнгөрсөөр бас өнгөрнө
Итгэл, инээмсэглэлээр түүнийг давна
Амьдрал нэгэн хэвийн үргэлжлэхгүй болохоор
Аяа сайхан амьдрал минь, үр бидэн хоёр нь тун удахгүй очно хараарай.
бичсэн 2016.06.03 Берлин хот
Amjilt 😎
AntwortenLöschenBayrlalaa
AntwortenLöschenҮнэхээр гоё шүлэгнүүд бичижээ.
AntwortenLöschenАмьдралын энэ эрээнтэй бараантай шуурганд битий шантраарай үүрдийн мөнх юм шиг энэ амьдралд сөрж зогсох зүрх бүхэн жаргалтай байдым шүү...