Montag, 11. Juni 2012


4 мөрт шүлэгнүүд (Рубай бичих гэж оролдов)


Дурлал чи хаана байна?
Дээшээ хараад ч алга
Доошоо хараад ч алга
Дүнсийж орхилоо чамайг хүлээсээр л...




Сувдан гэг дахь нулимс чи
Жинхэнэ сувд байсансан бол
Нойтон гунигаар хэлхэгдэх
Уртаас урт гэнж байх байлаа




Уруулний чинь гашуун ч гэмээр шүүсийг
Шимэн би уумаар
Чихэрнээс ч илүү тэр амтийг
Хэлээрээ би хүртмээр



Донжтой гэх насан дээрээ чи
Доошлож ухарч болохгүй бүсгүй минь
Дэрвэгэр дэлгэрэх насан дээрээ чи
Дээшээ харж итгэлтэй амьдар бүсгүй минь



Цэцэгс дэлбээлэх цагаар
Дэврүүн сэтгэлт бүсгүй
Далавчаа таатай гэх чинь дэлгэн
Дөнгөж нойрноосой сэрнэ



Чив чимээгүй тэр
Тэр яг таавар шиг
Хэн ч түүнийг сайн танихгүй
Тэр яг хөрөг шигээ


(З.д зориулав)



Keine Kommentare:

Kommentar veröffentlichen

  Temdeglel 11/07/2019 4-hon nastai byatshan ohiniihoo, minii bolhi gemeer hiigdsen tsaasan ongotsiig bayrtai n argagui barin naash...