Donnerstag, 17. Mai 2012


Зовлонг тань мэднээ ижий минь

Хайрүй хүнтэй суухын зовлонг мэднэ ээ
Хэзээ ч хүний бүсгүй байж үзээгүй ч 
Хөөрхий турьхан ижийгээ би сайн мэднэ 
Хэний ч биш зөвхөн миний ижий минь учраас
Хэлсэн ярисанийг нь охин биебээр яахын аргагүй сайн мэднэ

Анхаарал халамж тавиулсан ч 
Хонгор зүрх нь гомдоод байх шиг
Хангалттай хайрыг өгсөн ч
Харин ч сэтгэл нь хөрөөд байх шиг
Хэнзхэн тэр бүсгүйн зовлонг
Хэлүүлэлтгүйгээр охин нь сайн мэднэ

Халуунаар таныг минь шуналтайгаар үнсэхэд
Хүйтэн мөс мэт уруулийг тань хайраад байна уу?
Харамлан таныг минь биеэндээ энхрийлэвч
Хоромхон ч болов ганцаар баймаар байна уу?
Хэний ч мэдэхгүй тийм л газрыг
Хол байгаа бурханаас та хүсээд байна уу?

Тийм ээ ижий минь ойлгож байна
Тэсэхгүйгээр их өвдөж байгааг
Тийм ч учраас ижий минь
Таныхаан дэргэд охин нь үргэлж хамт шүү



Keine Kommentare:

Kommentar veröffentlichen

  Temdeglel 11/07/2019 4-hon nastai byatshan ohiniihoo, minii bolhi gemeer hiigdsen tsaasan ongotsiig bayrtai n argagui barin naash...