Samstag, 19. Mai 2012





Бяцхан охины мөрөөдөл биелсэн н 

Юм үзэж нүд тайлна хэмээн
Хором ч цур хийлгүй хөөрөн
Өглөө хурдан болоосой хэмээн
Өөд буй тэнгэрийг байн байн ажсансан
Одоо ингээд мөрөөдөл минь ашгүй нэг биеллээдээ гэж
Бяцхан өөртөө шийдэмгийхэн бодлоо
Газар дээр, дооргүй янз бүрийн хөлөгнүүд
Ганц ч удаа үзэж харж байгаагүй
Гайхамшигтай гэмээр хүний бүтээлүүд
Ганган хээнцэрхэн энэхэн хотхонуудаар аялна гэхээр
Хөл минь ч газар хүрэхгүй байсансан
Онгоц гэх ч ид шидийн энэ унаагаар
Хорвоог бүхлээр нь хардаг гэж
Хавийн найзууд минь гайхуулдагсан
Энэ бүгдийг үзэхсэн хэмээн
Энүүхэндээ жаал атаархсансан
Элбийн юм шиг миний хүсэл
Нэг л өдөр биелэгдсэнийг бахдан
Цээжин доторх бяцхан зүрх минь хурдан хурдан цохилж билээ 




Keine Kommentare:

Kommentar veröffentlichen

  Temdeglel 11/07/2019 4-hon nastai byatshan ohiniihoo, minii bolhi gemeer hiigdsen tsaasan ongotsiig bayrtai n argagui barin naash...