Dienstag, 22. Mai 2012




Тэр эмэгтэй....


Тэр эмэгтэйн түүхийг дурсан ярьхад дэндүү гунигтай
Дээшээ харж наран жаргахийг хүлээх
Доошоо харж гундуу явах тэр эмэгтэй
Тайвшрах гэж тамхинд мансуурах тэр эмэгтэй
Тэр эмэгтэй тэр эмэгтэй тэр эмэгтэй
Тэр эмэгтэйн түүхийг дурсан ярихад дэндүү гунигтай гунигтай
Инээхдээ тэр эмэгтэй дэндүү ганцаардмал
Гутрахдаа тэр эмэгтэй дэндүү жаргалтай
Гашуун нь тэр эмэгтэйд дэндүү сайхан чиг санагдах
Гоё сайхан нь амтгүй мэт санагдах шиг тэр эмэгтэй 
Тэр эмэгтэйн түүхийг дурсан ярихад дэндүү гунигтай
Уурлахдаа дэндүү догшин ч 
Уйлахдаа дэндүү хүүхэд шиг тэр эмэгтэй
Харахад дэндүү хатуу ч
Хатан санаатай уяан тэр эмэгтэй тэр эмэгтэй....
Дэндүү зөөлөн дэндүү зөөлөн тэр эмэгтэй
Тэр эмэгтэйн түүхийг дурсан ярихад дэндүү гунигтай
Та нар тэр эмэгтэйг мэдэхгүй ээ бас танихгүй ээ
Тэр эмэгтэй намайг танихгүйгээс таних орчинд
Хэний ч мэдэхгүй  тийм л газраас
Хүн болгосон юм,намайг бүтээсэн юм
Надад амьдрал хайрлаж, боломж олгосон юм
Тийм ээ би дэндүү азтай охин, бүр дэндүү азтай
Тэр эмэгтэй бол миний л бүсгүй юм
Тэр эмэгтэй бол зөвхөн миний амин юм
Тэр ЭМЭГТЭЙ бол миний ИЖИЙ минь юм 

Keine Kommentare:

Kommentar veröffentlichen

  Temdeglel 11/07/2019 4-hon nastai byatshan ohiniihoo, minii bolhi gemeer hiigdsen tsaasan ongotsiig bayrtai n argagui barin naash...