Donnerstag, 26. Juli 2012






Миний та нарт хэлэх үгс (шүүмжлэл)

Ач үгүй ачтангуудаас болж,
Настан буурлууд минь өвдөг сөгдөн хүний алга горьдох нь олонтай
Ач үгүй ачтангуудаас болж,
Өнчин хүүхдүүд тоо томшгүй  олноороо
А.аас нь эхлээд би бичье л дээ
Арын хаалгыг оорчилон зогссон
Хэдэн халтар мөнгөө чичигнүүлэн барьсан
Ар нуруугаа үүрж ядсан, тарган баячуул мундахгүй их болж дээ
Айлын улаан хацартай авгай
Арван хуруу дүүрэн бөгжтэй байж,
Үгүй тэр, мөнгөний хойноос сарвалзаж байгааг нь хардаа
Аавд нь амлаж, ээжид нь эелдэгээр хэлж хэлж хонгор охинийг нь авч суучихаад
Эцэс сүүлд нь, энгэр задгайтнаар сольдогийг нь юу гэлтэй
Цааш нь нэмэж бичье гэвэл
Өөрийнхөнтэйгээ зохицож чадахгүй байж
Өрөөл бусадтай зохицно гээд
Эр хүний араас, үхэн хатан гүйдэг
Энэ одоогийн  хүүхнүүдийг үү!!!
Иргээд ирэхдээ, өврөөрөө дүүрэн хүүхдүүд тээчихээд,
Хормойгоо чирсэн нэгэн болох гэж дээ
Ерөн хүмүүс ээ,хүн хэмжээндээ л байсан нь дээр юм байна
За хө үргэлжлүүлье гэвэл
Хуурамч дүр гаргасан нэгнийгээ, тэр өдрийнхөө найзаа болгож орхиод
Зөв замыг нь зааж өгөхийг  хүссэн нэгнээ, зивүүнээр хараагаад өөрөөсөө түлхэх гэж дээ
Тэгээд ч иймэрхүү улсуудийг чинь одоо ю гэх үэ тамин ээ!
Тав арван төгрөгтэй байх үед нь дольгинож дольгиночихоод 
Үгээрийн хоосон болоод ирэнгүүт нь, өшиглөөд авах нь халаг
Танихгүй хүн шиг зөрдөг нь энэ дээ
Бас нэг зүйлийг бичвэл...
Манайхан хятадуудийг муусайн хужаа нар л гэх юм
Тэгээд бидний хичээгээд яүаад байгаа нь хаана байна аа?
Хэлдэгтэйгээ адил хийгээд явбал харин болох бус уу
Тэд хортой ч басч зүтгэлтэй байгаан бүр ч бахархууштай
Ёстой нээрээ, бусдад чичлүүлж дарлуулах тусам
Долоон бурхан  од шиг гялалзаж явна гэдэг нь болж байх шив дээ
Одоо бидний, наад захийн хэрэглэж байгаа эд зүйлс чинь
Орчин үеийн англи хэллэгээр made in China юм шүү дээ


Хүйтэн хөндий хандахад минь
Харин ч өөдөөс минь инээнэ
Халуухан гараа сунгах ижий
Хурмастын тэнгэр та минь биш ч
Хайраар охиноо тэтгэх ижий
Бурхан хүртэл хэцүү үед
Нүүрээ буруулж байхад
Нүдэндээ доглон нулимстай ч
Нүүрээ буруулаагүй та миний ижий
Сэм сэм таныгаа гомдоосон ч
Сэтгэл нь огт хувираагүй
Хачин зөөлөн сэтгэлтэй та миний ижий
Тэгэхэд би таныдаан
Хүссэн үед тань үр чинь болж
Хэцүү үед чинь хань болж даанч чадсангүй ээ

--------------------------------------------------------

Зарим хатуу эх шиг та байсангүй
Загнаж зандарч байсангүй ээ та минь
Харин тэгэхэд би таньдаан
Ичих зангаа хаашаа ч юм гээж
Хий омогшилоо ижий таньдаан гаргадаг охин нь
Яг одоо бичиж сууна
Нулимсаа ч барьж чадалгүй
Дэндүү өөртөө уур хүрч
Ижий таныгаан өрөвдөх сэтгэлдээн хөтлөгдөн
Гар минь чичигнэн цаасан дээрээ үргэлжлүүлeн бичин сууна
Одоо би уйлаад ч яах билээ дээ
Очоод би таньдаан уучлаарай гэж хэлсэн ч
Гомдоод удсан,хөндүүртэй ижийн сэтгэлийг би яаж идгээх билээ

---------------------------------------------------------------

Нүүр амаа будаад ч бусдаас сайхан харагдаад ч яах ч билээ
Энэ бүхэн надад хэрэггүй ээ
Сэтгэл минь эзгүйрч, дотор минь таниар мин дутагдахийн цагт
Хан хорвоо надад хичнээн сайн хандаад ямар ч утгагүй
Хэзээ нэгэн өдөр, жам ёсоороо та минь надаас
Хөхөө домогийн адил
Нэг л өдөр сэрэхэд нисээд явчихавий гэхээс
Нүд минь харанхуйлж, зүрх минь зогсох мэт одоо ч хэцүү байна
Ижий минь, ижий минь миний ижий минь
Өрөвдөхөөсөө илүү өширхөхмөөр охин нь
Ижий, таныг минь надад гомдсон сэтгэлдээн хөтлөгдөн
Нүүрний минь өмнө хаалга тас хаагдахад
Өрөөн дотроо охин нь
Өнчин нулимстайгаа хамт  хоцордог юм шүү ижий минь



Montag, 23. Juli 2012


Өөрийгөө дүрслэх 4 мөрт


Бие минь эмэгтэй
Бодол минь итгээд
Бодит амьдрал минь оньсого
Хариуг нь харин би мэдэхгүй

3 үсэгний нууцаас...

Хараад би өрөвдөх юм
Хааяа заримдаа өшөөрхөх юм
Хаалгыг нь хаагаад санаа алдах юм
Харин дотроо хайрлах юм

Хайр чи сонс

Хайр чамд хэлэх хэдхэн үгсийг минь сонс
Хандаж чамд хэлэх зүрхнийхээ үгсээ өчье
Хайр чи сонс
Хичнээн хүмүүний зүрх уйлагнан, галзууран байн чамд
Хамагаа зориулж хэлж хийж бичиж баталдагийг би  мэдэхгүй ээ гэвч
Тоотой тэр хүмүүсийн нэгэн би болчихоод байна
Хайр чи сонс
Худал бишээ үнэнээ бичье
Анх хайр чамайг би мэддэггүй байхдаа дэндүү жаргалтай байждээ гэж боддог
Арван нэгтэйдээ чамтай би учраад
Алагхан зүрхээ 
Анх удаа шархлуулаад уйлаад хоцорсонийг минь чи сонс
Алдаа оноог минь засахаасаа илүү чамаар би тоглуулаад хоцорчихоод
Одоо ч соривтой хохироод үлдсэнийг минь чи хар
Цээжээ дэлгээд чамд би мэдрүүлье
Цэв хүйтэн байна дэндүү хүйтэн байна
Нээгээд чамд харуулья
Наашаа ирээд бүгдийг нь хар
Харин одоо чи хайр мөн бишээ надад батла!!

Mittwoch, 11. Juli 2012





Уучлаарай та зүрхээ түр зээлүүлээч
Хайрийн сайхнийг жаахан ч гэсэн мэдрэх гэсэн юм
Харин минийх гунигласааар байгаад цохилохоо болычихлоо
Хаврын тэнгэр шиг хэцүү бүхнийг даван туулсаар
Зогсох цаг нь болчихсон юмаа хөөрхий
Харин би тэр сайхныг мэдэрч чадалгүй зүрх минь надаас орхин одлоо
Сайхан сэтгэлд хүмүүн та нэг л удаа зүрхний гайхамшигийг надад мэдрүүлж тус болооч
Хариуд нь би таны амьдралын чинь нэгэн хэсэг больё

Donnerstag, 5. Juli 2012



Тэнгэрийн одод дунд
Тахир ганц сархан
Бүүвэйн дуу аялна


  Temdeglel 11/07/2019 4-hon nastai byatshan ohiniihoo, minii bolhi gemeer hiigdsen tsaasan ongotsiig bayrtai n argagui barin naash...